Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зарлан мэдээллийн дохио дуугарахад хийх 3 АЛХАМ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт 16:00 цагаас олон нийт, ард иргэдийг хамарсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгуулдаг. Тэгвэл өнөөдөр 16.00 цагт орон даяар гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарч дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилалтыг зохион байгуулж байна. Зарлан мэдээллийн дуут дохио дуугарах үед дараах гурван арга хэмжээг авна. Үүнд,

1. Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,

2. Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах,

3. Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай.

ШУУД: БНХАУ-ын иргэдэд 25 сая доллараар газар эзэмшүүлэхтэй холбоотой асуудлыг тодрууллаа
ШУУД: БНХАУ-ын иргэдэд 25 сая доллараар газар эзэмшүүлэхтэй холбоотой асуудлыг тодрууллаа
 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.