Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар ашиглалтын ажлын хүрээнд цас мөс хайлсны улмаас зам талбайд тогтсон 92 тонн усыг соруулжээ.
Тодруулбал, нийт 16 албан хаагч ажиллаж,
- Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд автобусны буудал орчимд гурван рейсээр 18 тонн ус;
- Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамжинд дөрвөн рейсээр 40 тонн ус;
- Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Дарь-Эхийн замд таван рейсээр 34 тонн усыг тус тус соруулсан байна.