Эмийн Түр хороонд нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа албан тушаалтнуудын нэрсийг зарлаж байна. Тухайлбал, ЭМ холбооны тэргүүн Д.Энхжаргал шаардлагатай материалуудыг өгөхгүй түр хорооны ажилд саад учруулж байна хэмээн Түр хорооны дарга Ж.Чинбүрэн мэдээллээ.
Тэрбээр "Эрүүл мэндийн сайд, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт, хүүхдийн 1,2,3-р жагсаалттай холбоотой нотлох баримт гаргуулахаар гурван удаа албан бичиг хүргүүлсэн боловч ЭМЯ-ны архивт байхгүй гэдэг хариу өгсөн. Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлд дахин бичиг явуулахад нотлох баримтыг одоог хүртэл гаргаж өгөөгүй. Тухайн зөвлөлийн ЭМ холбооны тэргүүн Д.Энхжаргал удирддаг.
Мөн ГССҮТ, Цус сэлбэлт үндэсний төв, Өргөө амаржих газар, Дөрөвдүгээр амаржих газрууд эмийн худалдан авалтын судалгаа, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөхгүй, Эмийн түр хорооны ажилд саад учруулж байна" гэлээ.