Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо. Хуулийн төслийн танилцуулгыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Даваа гарагт хийсэн. Хуулийн төсөлд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн сан байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ. Байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс бүрдүүлсэн “Үндэсний баялгийн сан” бий болж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бодитоор хэрэгжинэ гэдгийг ЗГ-аас онцоллоо.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ордын нөөцийг 8.1 тэрбум тонноор баталлаа
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ордын нөөцийг 8.1 тэрбум тонноор баталлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд