Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ШИЛЭН“ ажиллагаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэллээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн "2023-2024 оныг авилгатай тэмцэх жил болгон задлах тухай" 49 дүгээр тогтоолын хүрээнд Ерөнхий сайдын 2023 оны "Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай" 01 дүгээр албан даалгавар батлагдсан билээ.

Тус албан даалгаврын хүрээнд "Шил" ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж яам агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 123 мэдээлэл хариуцагч байгууллагатай холбогдож цахим шуудангаар 604 багц мэдээллийг хүлээн авч, нээлттэй мэдээллийн нэгдсэн системд байршуулжээ.

2023 оны жилийн эцсийн байдлаар ЗГ-ын тусгай сангуудаас авсан мэдээллээр эргэн төлөлтийн нийт дүн 91,661,552,208 төгрөг байна.

Үүнд:

  1. Боловсролын зээлийн сан 3,994,388,750 төгрөг
  2. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан 290,947,561 төгрөг
  3. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан 55,965,967,224 төгрөг
  4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 20,137,816,148 төгрөг
  5. Шинжлэх ухаан, технологийн сан 26,700,000 төгрөг
  6. Хөдөө аж, ахуйн корпорац 11,245,732,525 төгрөг тус тус байна.

Энэ оны эхний 3 дугаар сарын 25-ны өдөр буюу өнөөдөр нээлттэй мэдээллийн нэгдсэн систем буюу shilen.gov.mn -ийн 2.0 хувилбарыг хөгжүүлж, хувийн хэвшилтэй хамтран хиймэл оюуны сүүлийн үеийн технологийг нэврүүлжээ. Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийн санг хиймэл оюун ухаан був GPT-д сургаад байна.

Технологи нь хүн шиг асуултаас булзах, нуух, худал хэлэх, бүрхэгдүүлэхийг мэдэхгүй. Байгааг байгаагаар нь, баримтыг баримтаар нь хариулж 24 цагаар үйлчлэх аж. Дараагийн удаад хиймэл оюун ухааныг газар олголт, ЗГ-ын тусгай сангуудын талаарх асуултад хариулдаг байдлаар сургахаал төлөвлөн ажиллаж байга аталаар холбогдох албаныхан мэдээллээ.

Н.Учрал: Ашигт малтмалтай холбоотой бүх асуултын хариуг хиймэл оюун ухаан /GPT/-аар дамжуулан авах боломжтой боллоо
Н.Учрал: Ашигт малтмалтай холбоотой бүх асуултын хариуг хиймэл оюун ухаан /GPT/-аар дамжуулан авах боломжтой боллоо
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.