Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Ашигт малтмалтай холбоотой бүх асуултын хариуг хиймэл оюун ухаан /GPT/-аар дамжуулан авах боломжтой боллоо

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол төр анх удаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлж буй талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр,

"Шилэн ажиллагаа эхэлснээс хойш 975 мянган мэдээлэл олон нийтэд нээлттэй болсон.

Өнөөдрийн байдлаар Shilen.gov.mn-ийн 2.0 хувилбарыг хөгжүүлж, хувийн хэвшилтэй хамтран хиймэл оюун ухааны сүүлийн үеийн GPT технологийг нэвтрүүллээ. Ингэхдээ ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийн санг хиймэл оюун ухаан GPT-д сургаад байна.

Энэ удаа бид ашигт малтмалын лиценз буюу 2512 лицензийн мэдээллийг өнгөрсөн 3 сарын хугацаанд сургасан. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид болон иргэд олон нийт ашигт малтмалтай холбоотой асуултыг чат GPT-с асуухад хиймэл оюун ухаанаар дамжуулан шууд хариулт өгөх боломжтой болж байгаа гэсэн үг юм. Хиймэл оюун ухаан нь 9 настай хүүхдийн сэтгэлгээгээр ажиллаж буй бөгөөд цаашид илүү боловсронгуй болгож сургана" хэмээлээ.

ШУУД: ЗГ-ын тусгай сангуудаас авсан зээлийн эргэн төлөлт “ШИЛЭН“ ажиллагааны хүрээнд 91.6 тэрбумд хүрч, өсжээ
ШУУД: ЗГ-ын тусгай сангуудаас авсан зээлийн эргэн төлөлт “ШИЛЭН“ ажиллагааны хүрээнд 91.6 тэрбумд хүрч, өсжээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.