Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар эрс дулаарч байгаатай холбоотойгоор шар усны үер үүсэж болзошгүйг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж буй. Тэгвэл энэ жил нийслэлийн хэмжээнд 3000 гаруй өрх шар усны үерт өртөж болзошгүй гэх судалгаа гарсан байна.
Мөн цасны усаар дамжин амьтны сэг зэм, бохирын шугам, гол руу орж ус бохирдуулах, өвчин эмгэг тараах аюултай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч, цэвэрлэгээ, устгал хийх зэрэг арга хэмжээг авч ажиллахыг ЭМЯ-аас санууллаа.
Иймд,
- Гуу жалга, далан, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох
- Том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу сууршихыг анхааруулж байна.
Г.Хонгорзул