Монгол Улсын өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний 70 орчим хувийг нэвтрүүлдэг Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа Замын-Үүд Автозамын боомтын ачаа тээврийн цогцолборт боллоо. Монгол Улс "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилснээр суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал 7 дахин нэмэгдэж, өдөрт 20 мянган зорчигч нэвтрүүлэх боломж бүрдэж буйгаараа онцлогтой.
Тус боомтын цогц бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлыг Монгол Улсын төсвийн 30.35 тэрбум,БНХАУ-ын буцалтгүй тусламж 233.5 сая юанийн хөрөнгөөр барьж байгууллаа. Мөн энэ үеэр Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг улирлын чанартай 4 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ныг хүртэл 6 сарын хугацаатай 24 цагийн горимд шилжүүлэх хоёр талын шийдвэр гарчээ.
Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр ачаалалтай оргил үед том оврын автомашины дараалал багасах ач холбогдолтойгоос гадна тээвэрчдийн цагийг хэмнэх, буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурах цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиход чухал нөлөө үзүүлэх нөхцлийг бүрдүүлж ажиллалаа