Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өнгөрснийг маргаашдаа“ соёл урлагийн цуврал арга хэмжээ болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

М-Си-Эс групп, Монголын Урлагийн Зөвлөлөөс хэрэгжүүлж буй "Өв Эрдэнэ" соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин Ламын Сүм Музейг 2019-2020 онд 1.1 тэрбум төгрөгөөр тохижуулж, тус музей нь нийслэлийн нэгэн шинэ бүтээлч орон зай болсон юм.

"Өв Эрдэнэ" төслийн хүрээнд "Өнгөрснийг маргаашдаа" соёл урлагийн олон талт арга хэмжээ ирэх сарын 1-6-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. 

Чойжин Ламын Сүм Музейд зохион байгуулах соёл урлагийн олон талт, цуврал арга хэмжээний хүрээнд "Uukhai" скэйтбоардын үзүүлбэр, "Хээрийн кофе" эвент, "Матрикс" медиа өрөг бүтээл, Хүүхдэд зориулсан бүтээлч өдөр, Холио солио гар урлалын худалдаа, номын солилцоо, Буддын бясалгалын лекц, "Түүх соёлын дурсгалт газрыг хамгаалахад олон нийтийн оролцоо ба төр хувийн хэвшлийн түншлэл" хэлэлцүүлэг зэрэг үйл ажиллагаанууд болох аж. 

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хавдрын оношилгоо, үйлчилгээг нэвтрүүлнэ
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хавдрын оношилгоо, үйлчилгээг нэвтрүүлнэ
 
“Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна“ гэх заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Л.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа