Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хаана байна, тэр АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР !

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 40 секунд

Өнөөдөр дэлхийн аз жаргалын өдөр. Тэгвэл “World Happiness Report” судалгааны 2023 оны тайланд Монгол Улс аз жаргалын үзүүлэлтээр дэлхийн 146 улсаас 69-т эрэмбэлэгдсэн бол 2022 онд 68, 2021 онд 70-т бичигдсэн.

Түгжрэлгүй, утаагүй, бухимдалгүй, иргэнээ дээдэлсэн хот болгох “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг 2016-2020 он хүртэл амжилттай хэрэгжүүлнэ гэж МАН сүр дуулиантай тунхаглаж байв.

Улмаар 2020 онд “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн биелэлт 92.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг нийслэлийн удирдлагууд танилцуулсан нь олны эгдүүцлийг хүргэсэн удаатай. Сонирхолтой нь хөтөлбөрийн гүйцэтгэл үнэхээр 92.5 хувь байсан юм бол их л олон зүйл өөрчлөгдсөн байх ёстой баймаар.

Тухайн үед НИТХ-ын дарга асан Р.Дагва хэвлэлийнхэнд хандахдаа “Аз жаргалтай хот төсөл яаж хэрэгжсэнийг гудамжаар алхаад хар. Хүмүүсийн амьдрах орчин нөхцөлийг тав тухтай болгох, аз жаргалтай байлгах олон ажил хийсэн. Улаанбаатар хотод хүмүүсийн амарч, зугаалах тав тухтай газрууд бий болгож байна” гэсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд амжсан юм.

Хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлснээр:

  • Улаанбаатар хот иргэнээ дээдэлсэн,
  • Өндөр технологид суурилсан үйлдвэрлэл,
  • Бие даасан эдийн засагтай,
  • Бизнест ээлтэй,
  • Ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болно гэсэн эрхэм зорилгыг тавьж байсан түүхтэй. Ёстой л нийслэлийн удирдлагууд мөрөөдлөө бичсэн гэлтэй.

Тохилог сууцанд амьдарч, том тэрэг унадаг дарга нарын боловсруулсан уг төлөвлөгөө ёсоор бол 2020 онд нийслэлийг тойрсон дагуул болон хаяа 5-6 хот бий болж, нийтийн тээврээ метрогоор шийдчихсэн, бухимдалгүй стрессгүй хот болох байсан юм.

- Монголчуудын аз жаргалын эрэлд -

“World Happiness Report” судалгаанд аз жаргалын түвшинг тодорхойлохдоо дундаж наслалт, нийгмийн халамж, авлигын түвшин, нэг хүнд ногдох ДНБ, иргэний эрх чөлөө, ажлын байрны баталгаа, авлигын түвшин, мөн олон нийтийн санал асуулгын дүн зэрэг хэд хэдэн үзүүлэлтийг харгалзан уг тайланг гаргадаг.

Монгол Улс аз жаргалын индексээр гавьдаггүй учир нь:

  • 2023 онд Монголын ардчиллын индекс дөрвөн байраар арагшилж, дэлхийн улс орнуудаас 81-д эрэмбэлэгдсэн, 2022 онд 16 байр ухарч, 77-д бичигдэж байв.

-Авлига Монголд хорт хавдрын хэмжээнд хүрснийг хүн болгон хүлээн зөвшөөрдөг. Үүний илрэл нь Монгол Улс 2023 онд авлигын индексээр таван байр ухарч, 121-т бичигдсэн. Өмнөх жил нь зургаан байраар ухарч 116-д бичигдэж байсан.

  • 2022 оны байдлаар, Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувьтай гарчээ. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ 418 мянган төгрөгөөс бага байвал ядуурлын шугамаас доогуур байгаа талаар ҮСХ-оос мэдээлсэн.

-Монгол Улсын нийт хүн амын 914.2 мянга нь ядуурлын шугамаас доор хэрэглээтэй. Насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ 418 мянган төгрөгөөс бага байвал ядуурлын шугамаас доогуур байна гэж үздэг. Ядуурлын шугамыг 15 хувиар өсгөхөд нийт хүн амын 10.3 хувь буюу 346.4 мянган хүн нэмж ядууралд өртөх магадлалтай.

  • Түгжрэлд алдсан боломжийн өртөг 3.8 их наяд төгрөг. Иргэд өдөрт 2 цагийг түгжрэлд зарцуулдаг гэж тооцвол жилд 730 цагийг зарцуулдаг гэсэн үг.

- 2023 онд 7244 хүн хорт хавдраар өвчилж, 4556 хүн энэ өвчнөөс болж нас барсан.

2023 онд 400 эрэгтэй сэтгэлзүйн байдлын улмаас амиа хорлосон зэрэг мэдээллээс харахад ер нь Монгол Улсаас аз жаргалыг хайх шалтгаан байна уу.

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа тараагаад яв гэж сонгоогүй
Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа тараагаад яв гэж сонгоогүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.