Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДУЭЛЬ: Х.Болорчулуун VS С.Баяр /Гурилын үнэ/

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун байнгын хороодын хамтарсан хуралдааны үеэр “Гурил, улаанбуудай стратегийн хүнс шүү. Стратегийн хүнсээ бодлогогүй алдвал идэх хоол хүнсээрээ гадаадынхны хараат болж, аманд нь багтах болно. Энийг Ерөнхий сайд асан С.Баяр хатуу ойлгосон.

С.Баяр Ерөнхий сайд байхдаа Оросоос 100 мянган тонн гурил, будаа гуйж очоод Засгийн газар хоорондын комиссын хурал дээр оросуудын аманд багтсан. Хоолоо гуйж хүнтэй харилцана гэдэг байж болохгүй зүйл юм байна гээд "Атрын-III" аяныг хэрэгжүүлсэн" гэх байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр "Гуйх гутамшиг, гуйлгах гайхамшиг" гэдэг үнэн. Гэхдээ хэн нэгний аманд багтаж явсан түүх үгүй. 2008 онд бид гурил, будааныхаа 25 хувийг л дотоодоос хангадаг байв. 2011 онд 100 хувь хангадаг болсон. Одоо яагаад чадахаа болив, сайд аа" гэх хариу тайлбарыг хийжээ.

УХТЭ: Дархан-Уул аймагт нүүдлийн эмнэлэг ажиллаж байна
УХТЭ: Дархан-Уул аймагт нүүдлийн эмнэлэг ажиллаж байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.