Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Болорчулуун: С.Мөнхчулуун гэдэг нөхөр гурилын үнийн талаар худлаа мэдээлэл Засгийн газарт танилцуулж, буруу ойлголт өгсөн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 53 секунд

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун дараах мэдээллийг өгөв. Тэрбээр,

ШӨХТГ-ынхан гурилын үнэд шалгалт хийгээд акт тавьсан нь эцсийн байдлаар шүүх дээр ШӨХТГ-ын талд гараагүй юм билээ. Хоёрдугаарт, ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун гэдэг нөхөр маш худлаа мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газрын гишүүдэд буруу ойлгуулсан байна лээ.

Нэг тонн улаанбуудайг 700 мянган төгрөгөөр аваад 2.8 сая төгрөгөөр гурилаа зардаг гэсэн. Өнгөрсөн жил улаанбуудай нэг тонн нь 1-1,2 сая, хамгийн бага нь 900 мянган төгрөгийн үнэтэй байсан. Энэ үнийг байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүд мэдэж байгаа.

Гурилын үйлдвэрүүдийн дундаж ашиг 2023 оны татварын албаны мдэээллээр ашиг нь ердөө 5 хувь. Банк санхүү, цементийн үйлдвэр, уул уурхайн компаниуд 50-60 хувийн ашигтай ажиллаж байгаа.

Газар тариалан, гурил үйлдвэрлэгч хоёрыг салгаж болохгүй. Еэвэнгийн хоёр тал гэж ойлгох хэрэгтэй. Биенээ нөхөж байдаг. Гаалийн импортын татвар гурил дээр 15 хувь, НӨАТ байхгүй. Гурилын үйлдвэрүүд бодитой тайлан гаргадаг, хоёр тайлан гаргадаггүй. Арав гаруй жилийн өмнө улсын хэмжээнд гурилын 20 гаруй үйлдвэр ажилладаг байсан бол өнөөдөр ердөө 9-10-хан үйлдвэр л үлдсэн. Дарханы “Нүүдэлчин” үйлдвэр ажиллахгүй зогсож байна" гэлээ.

“Bravo circus-4” эхлэхэд 10 хоног үлдлээ
“Bravo circus-4” эхлэхэд 10 хоног үлдлээ
 
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид  цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд  ТЭРБУМТАН  болох боломжгүй
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд ТЭРБУМТАН болох боломжгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.