Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Хилийн цаана 1-р гурил 900 төгрөгийн үнэтэй байхад дотоодод 2500-3000 төгрөгийн үнэтэй байна

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 14 секунд

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, гурилын үнийн өсөлтийн асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулсан юм. Тэрбээр хэлэхдээ,

"Гурилын үнэ зүй ёсны нэмэгдлээсээ хальсан гэж дүгнэж байгаа. ШӨХТГ-аас үнийн өсөлтөд удаа дараа шалгалт хийж, үгсэн хуйвалдаж үндэслэлгүйгээр үнэ нэмснийг тогтоож, акт тавьсан. Улмаар энэ хэрэг шүүхэд шилжсэн ч шийдэгдээгүй жил орчмын хугацаа өнгөрч байна. Тэгэхээр энэ асуудал ШӨХТГ-аас тавьж буй актын хэмжээнд шийдэгдэхгүй нь тодорхой болж байгаа юм.

Төрөөс стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаар нь гурил, улаанбуудай зэрэгт нэг талдаа хамгаалалт, нөгөө талдаа дэмжлэг үзүүлж байгаа. Үр дүнд нь "монополь" тогтчихлоо. Хилийн цаана 1-р гурил 900 төгрөгийн үнэтэй байхад дотоодод 2500-3000 төгрөгийн үнэтэй байна. Тиймээс импортын татварыг чөлөөлөх нь зүйтэй" гэв.

Ж.Бат-Эрдэнэ: “НОГООН АВТОБУС“-ны сонсголыг ирэх сард багтааж зохион байгуулна. Учир нь ард түмний хүлээлт их байгаа
Ж.Бат-Эрдэнэ: “НОГООН АВТОБУС“-ны сонсголыг ирэх сард багтааж зохион байгуулна. Учир нь ард түмний хүлээлт их байгаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.