Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Гурилын үнийг бууруулах ёстой ч тариаланчдаа хэрхэн хамгаалахаа бодох хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Дамдинням гурилын үнийн өсөлтийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

“Ард түмний амьдрал хүнд байгаа үед гурил, хивгийг импортоос чөлөөлөх хуулийн төсөл орж ирж буйг дэмжиж байна. Тойргийнхоо ард иргэдтэй уулзахад, гурилын үнэд маш их гомдолтой байна. Нөгөө талдаа тариаланчидтай уулзахад, гурилын үнийн өсөлтөөс авч байгаа нь бага, үйлдвэрүүдэд орлого ашиг нь явчхаж байгааг ярьж байна. Тариаланчдыг гурилын үйлдвэрээс тусдаа харах ёстой юм билээ.

Импортын татвараас чөлөөлөхөөр баахан хямд гурил, хивэг орж ирнэ. Энэ бол ард түмэн, малчдад хэрэгтэй. Гэхдээ цаана нь тариаланчдаа яах вэ. Гурилын үйлдвэрүүд энэ дээр 4-5 нугалсан ашиг хийж байгааг ЗГ-аас гаргасан тоо баримтаас харлаа. Тиймээс тариаланчдаа яаж хамгаалах вэ. Тариаланчдынхаа халуунд халж, хүйтэнд хөрж ургуулсан тариа будааны үнэ хэцүү байдалд орно шүү.

Энэ хүмүүс зээл авч эргэлтэд оруулах хэрэгтэй болно. Энэ хүмүүсээ яаж дэмжих вэ. Бусад улс орнууд тариаланчдадаа татаас өгөөд явдаг юм билээ. Хоёрдугаарт, тариаланч, ногоочидтойгоо уулзахад гурван хувийн зээлийг хоёр жилийн хугацаатай болгож өгсөнд нэлээд ам сайтай байсан. Энэ зээлээ үргэлжлүүлэх үү.

Одоо буцаад таван хувь болоод өсчихсөн юм байна. Энийг таван жил болгоод хүүг нь бууруулах хүсэлт тавьж байна" гэлээ.

Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийд 22 дугаарт эрэмбэлэгддэг ч  усны нөөц багатай 20 орны тоонд багтдаг байна
Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийд 22 дугаарт эрэмбэлэгддэг ч усны нөөц багатай 20 орны тоонд багтдаг байна
 
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.