Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Томчуудыг архидан согтуурч байх хооронд гадаа осгосон 1 ой 4 сартай хүү эмчилгээ хийлгэж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 27 секунд

Энэ сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст “Ой гарантай хүүхэд нас барчихсан юм шиг байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байдаг.

Тодруулбал, "Н" нар нь цэргийн баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулсаны улмаас 1 ой, 4 сартай хүүхэд монгол гэрийн гадна талд осгосон байдалтай хэвтэж байсныг олсон юм.

Тэгвэл тус хүүхэд өдгөө осгосон шинж тэмдэгтэй эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа аж.

Эрүүгийн хуулийн 16-р бүлэгт "Хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй" улмаас хүүхдэд хүндэвтэр, түүнээс дээш хүнд хохирол учирсан бол торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эрх хязгаарлах, бүүр 5 жил, 8 жил хорих зэрэг ялтай.

Харин Зөрчлийн тухай хуулийн 6.20-д "Хүүхдийн эрхийг зөрчих" гэсэн заалтад 300 мянган төгрөгөөр торгох хариуцлага байгаа аж.

Уг хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд тусгай мэргэжлийн шинжээчийн дүгнэлт хэрхэн гарснаас шалтгаалж, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үү, Зөрчлийн хуулиар шийдэх үү гэдэг нь шийдэгдэх юм байна.

“НОГООН АВТОБУС“-ны худалдан авалтыг хянан шалгах түр хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо
“НОГООН АВТОБУС“-ны худалдан авалтыг хянан шалгах түр хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд