Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

12 настай охиныг хөнөөсөн Г-ын шүүх хурал энэ сарын 29-нд товлогдлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан.

Улмаар гэмт хэрэгтэн Г-д холбогдох хэргийг 2024 оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Тэгвэл өнөөдөр /2024.03.19/ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн, дараагийн хурлыг гуравдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт хийхээр товложээ. Прокуророос Г-д хүн хулгайлах, хүчиндэх, хүнийг алах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн юм.

Тэгвэл Г-д бүх насаар нь хорих ял өгч магадгүй байна. Учир нь, түүний буруутгагдсан зүйл ангиуд нь дараах ялтай.

-Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д зааснаар бага насны хүүхдийг алсан бол 12 жилээс 25 хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

- Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол 12 жилээс 25 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

УОК: Газын дэлбэрэлттэй холбоотой хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан ч эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна
УОК: Газын дэлбэрэлттэй холбоотой хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан ч эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.