Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, сонгуулийн мөрийн хөтөлбөр, намын дотоод асуудлаа хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 43 секунд

МАН-ын бага хурал энэ сарын 22, 23-нд хуралдах бол Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо 23-ны өдөр буюу Ням гарагт товлогджээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулах зохицуулалттай. Ийнхүү намын бага хурал, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар намууд мөрийн хөтөлбөрөө эцэслэхээр болжээ.

Үүнээс гадна намын дотоод асуудал, сонгуулийн бэлтгэл ажил болон цаг үеийн бусад асуудлуудыг хэлэлцэхээр товлосон байна.

УОК: Зудын улмаас 342 малчин өрх бүх малаа алджээ
УОК: Зудын улмаас 342 малчин өрх бүх малаа алджээ
 
АЙЛЧЛАЛ: УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
АЙЛЧЛАЛ: УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.