Өнгөрсөн хоногт буюу гуравдугаар сарын 18-нд Онцгой байдлын байгууллагад гал түймрийн 14 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Гал түймрийн ихэнх тохиолдол ахуйн хүрээнд гарч найман айлын гэр, байшин галд өртжээ. Архангайн Өлзийт суманд таван ханатай гэр шатаж 37 болон 3 настай хоёр иргэн түлэгдэж Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Түүнчлэн хогийн цэг шатсан тохиолдол хоёр, айлын хаваржаанд түймэр гарсан дуудлагаар алба хаагчид ажилласан байна.
Мөн төөрсөн, сураггүй алга болсон хоёр дуудлага ирсэн бөгөөд Дорнод аймгийн Матад суманд төөрсөн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.