Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Сураггүй алга болсон 48 настай эрэгтэйг эрэн хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар иргэн Ц нь гуравдугаар сарын 16-ны өдрийн 19:00 цагт айлын гэрээс гарч яваад сураггүй болсон байна.

Энэ тухай дуудлага мэдээллийг ОБГ-т өчигдөр /2024.03.18/ өдрийн 10:00 цагт ирүүлсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн 10 алба хаагчтай хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат иргэн Ц /48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:50 цагт түр зогсоосон ба өнөөдөр /2024.03.19/ өглөөний 06:45 цагт дахин эхлүүлжээ.

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах сонгон шалгаруулалт ирэх наймдугаар сар хүртэл явагдана
“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах сонгон шалгаруулалт ирэх наймдугаар сар хүртэл явагдана
 
Ослын газрыг орхиж зугтаасан жолоочийн эрхийг 1 жилээр хасаж, 100 мянган төгрөгөөр торгож байна
Ослын газрыг орхиж зугтаасан жолоочийн эрхийг 1 жилээр хасаж, 100 мянган төгрөгөөр торгож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.