Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тусгай хамгаалалттай газраас “Шинэс” төрлийн модыг хулгайгаар бэлтгэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Экологийн цагдаагийн албанаас дараах хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

  • Иргэн А нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос энэ оны нэгдүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр “Шинэс” төрлийн модыг бэлтгэж, 2.683.668 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд,

Иргэн Б нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт байх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос энэ оны нэгдүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр “Шинэс” төрлийн модыг бэлтгэж, 3.688.666 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд,

  • Иргэн Н нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сумын нутаг дэвсгэрт байх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос энэ оны нэгдүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр “Шинэс” төрлийн модыг бэлтгэж, 3.292.526 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд:

-Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Хууль бусаар мод бэлтгэж экологи эдийн засагт 6 сая төгрөгийн хохирол учруулсан этгээдийг прокурорт шилжүүлжээ
Хууль бусаар мод бэлтгэж экологи эдийн засагт 6 сая төгрөгийн хохирол учруулсан этгээдийг прокурорт шилжүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.