Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алтны нинжа, хулгайгаар мод бэлтгэсэн зэрэг хэргүүдийг прокурорт шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 58 секунд

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоног буюу гуравдугаар сарын 11-ээс гуравдугаар сарын 17-ны өдрүүдэд нийт 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүлсэн байна.

Экологийн цагдаагийн албанаас иргэн Б нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байх улсын тусгай хамгаалалттай газраас 2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр хууль бусаар ашигт малтмалын эрэл, хайгуул олборлолт хийж газрын хэвлийд халдаж, 2.329.834 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлжээ.

- Хулгайгаар мод бэлтгэж экологид 6.2 саяын хохирол учруулав -

Мөн иргэн Э нь Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт энэ оны нэгүгээр сарын 28-ны өдөр хууль бусаар мод бэлтгэж, 6.200.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан.

- Иргэн Л, Б нар нь Мод бэлтгэх эрхийн бичиггүй байжээ-

Иргэн Л нь Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрээс энэ оны хоёрдугаар сарын 4-ний өдөр мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж ойн санд 738.872 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан.

Иргэн Б нь Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрээс энэ оны хоёрдугаар сарын 4-ний өдөр мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж 960.533 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан.

Цэцэрлэгээс хүүхэд алга болсныг мэдээгүй “Н“-д 300 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ
Цэцэрлэгээс хүүхэд алга болсныг мэдээгүй “Н“-д 300 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ
 
Гал түймэрт 124 хүн амь насаа алдаж 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Гал түймэрт 124 хүн амь насаа алдаж 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.