Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгээс хүүхэд алга болсныг мэдээгүй “Н“-д 300 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 123, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Өмчлөх эрхийн эсрэг 151, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 34, бусад 16 хэрэг байна.

Шалгаж шийдвэрлэсэн, цахим сүлжээнд нийтлэгдсэн онцлог зөрчлийн талаар:

Энэ сарын 06-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтад “2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчим энэ хүү нимгэн хувцастай машин зам дээр явж байхад нь олоод багшид нь хүлээлгэж өглөө” гэх нийтлэгдсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж энэ сарын 12-ны өдөр иргэн “Н”-д Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дах хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Алба хаагчид цасанд дарагдсан 502 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 201 айлыг нүүлгэн шилжүүлжээ
Алба хаагчид цасанд дарагдсан 502 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 201 айлыг нүүлгэн шилжүүлжээ
 
ЦЕГ: “Урсгал сөрж, эхнэр хүүхдээ хүргэж өгч байна“ гэх машин нь ДХИС-ийнх байна
ЦЕГ: “Урсгал сөрж, эхнэр хүүхдээ хүргэж өгч байна“ гэх машин нь ДХИС-ийнх байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.