Аргентин улс хөлбөмбөгчин Лионель Месси Барселона багаас гарах хүсэлтэй байгаагаа захидлаар мэдэгджээ. Хэрвээ Барселона багаас гарвал Пари Сен-Жермен, Манчестер Юнайтед болон Итер Милан багууд түүнийг авах сонирхолтой байгаа аж.
Баейрн Мюнхэн багт 8-2 харьцаатайгаар хожигдсоныхоо дараагаар Барселона клубийн ерөнхийлөгч Жосеп Мариа Бартомеу Barca TV-д өгсөн ярилцлагадаа “Месси өөрийн карьераа Барсад дуусгах хүсэлтэйгээ олон удаа хэлж байсан. Тэр одоог хүртэл дэлхийн шилдэг тоглогч хэвээрээ байна, мөн тэр бидэнтэй хамт байна. Хөлбөмбөгийн нэгэн эрин үе дуусч дараагийн эрин үе эхлэх гэж байгаа ч Месси байсааар л байх болно” гэсэн юм.
Месси болон Барселона баг 2000 оноос хойш хамтдаа байгаа ба 2021 оны зургадугаар сарын 30-ныг хүртэл нэг долоо хоногийн 645,000 ам.долларын цалинтай байхаар 2017 онд гэрээ хийж байсан юм.
Баейрн Мюнхэнд хожигдсоноор Барселона баг 2007 оны наймдугаар сараас хойш анх удаагаа шагнал авалгүй хоцорсон нь энэ ажээ.