Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бразилийн Конгрессийн гишүүнийг 6 хүүхдийн хамт нөхрөө хөнөөсөн гэж сэжиглэж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 46 секунд

Бразилийн Конгрессийн гишүүн Флорделис дос Сантос де Соуза нь удаа дараагийн бүтэлгүй оролдлогын дараа санваартан нөхрөө хөнөөсөн хэмээн буруутгагджээ.

Тодруулбал, 2019 оны зургадугаар сард гэртээ 30 гаруй удаа буудуулан амиа алдсан түүний нөхөр болох Андерсон до Кармог хөнөөх захиалгыг эхнэр нь өөрөө өгсөн хэмээн шүүх үзжээ.

59 настай хатагтай Де Соуза нөхрөө нас барах үеэр цагдаа дуудан дээрмийн халдлагын үеэр ийм зүйл болсон гэж мэдүүлэг өгч байсан аж.

Гэхдээ Рио-де-Жанейро мужийн цагдаа нар Даваа гарагт аллагын хуйвалдааныг илрүүлж, аллага үйлдсэнтэй холбогдуулан хатагтай Де Соуза болон түүний зургаан хүүхэд, нэг ачийг баривчилжээ.

Тус аллагын хэргийг хариуцсан цагдаа сэтгүүлчдэд мөрдөн байцаалтын ажиллагааны дүгнэлтийг танилцуулахдаа “Хатагтай де Соуза энэ аймшигт аллагыг төлөвлөсөн байсан” гэж албан ёсоор мэдэгдсэн байна.

Аллагын шалтгаан нь хатагтай де Соуза нөхрийнхөө амьдралын хэв маяг болон гэр бүлийнхээ санхүүг барьж буй байдалд нь дургүйцдэг байсантай холбоотой гэжээ.

Цагдаагийнхан мөрдөн байцаалтын хуулбарыг, нотлох баримтын хамт Конгрессын доод танхим руу илгээсэн байна. Хатагтай де Соузагийн харьяалагддаг Социал демократ намаас түүний гишүүнчлэлийг нэн даруй түдгэлзүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад намаас хөөнө гэж мэдэгджээ.

Харин хатагтай цагдаагийн байгууллагын мэдэгдлийг үгүйсгэж, өөрийгөө нөхрийнхөө үхэлд гэм буруугүй гэж зүтгэж байгаа юм байна.

Эх сурвалж: Evening Standard

Х.Үүрийнтуяа

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлнэ
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлнэ
 
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.