Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрханчууд “Малчдадаа тусалъя” аянд нэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Сонгинохайрхан дүүргийн иргэд, төр болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран “Малчдадаа тусалъя” аянд нэгдэж 21, 32, 33 дугаар хорооны малчин өрхүүдэд хүнс, ахуйн багц, өвс тэжээлийн дэмжлэг үзүүллээ.

Тодруулбал, дүүргийн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд 1574 малчин өрх 73824 толгой мал маллан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэн амьдардаг. Иймд хаваржилтын хүндрэлтэй нөхцөлөөс шалтгаалан Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр иргэд, олон нийт хамтран Хүнсний 343, Ахуйн 270 багц, Нэмнээ 2815, Элгэвч 1689, Боодолтой өвс 5000 ширхгийг 1200 гаруй малчин өрхөд хүргэлээ.

Аяны хүрээнд хандиваар малчдад хэрэгтэй бараа материал, бэлэн мөнгө цугларсан бөгөөд эд материалыг багц хэлбэрээр харин бэлэн мөнгөөр малын өвс худалдан авч малчдадаа дэмжлэг үзүүлэн, тусламжийн гараа сунгалаа.

“Малчдадаа тусалъя” аянд нэгдэж үндэсний баялаг болсон мал аж ахуйн салбарт хохирол учирч буй энэ цаг үед малчдадаа сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж, буян мал сүргээ хамгаалах үйлсэд нэгдсэн иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууддаа талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн амжилт хүсье.

Наурызын баярын барилдааны түрүү бөхийг автомашинаар байлна
Наурызын баярын барилдааны түрүү бөхийг автомашинаар байлна
 
“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд“ сэдэвт дэд хэлэлцүүлэг өндөрлөлөө
“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд“ сэдэвт дэд хэлэлцүүлэг өндөрлөлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.