УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийсэн билээ. Чуулганы хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд товтой холбоотой гишүүдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.