Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобусанд зорчигчдын толгой тоолох төхөөрөмжийг өнөөдөр суурилуулах байсан ч ХОЙШИЛЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Нийтийн тээврийн автобусанд өнөөдрөөс /2024.03.15/ эхлэн толгой тоолдог төхөөрөмж суурилуулна гэдгийг хотын дарга Х.Нямбаатар гэж өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд мэдэгдсэн. Тэгвэл уг ажил хараахан эхлээгүй байна.

Энэ талаар нийслэлийн нийтийн тээврийн газраас тодруулахад "Бэлтгэл ажлаа хангаж байна. Одоогийн байдлаар ганц ч автобусанд уг төхөөрөмжийг суулгаагүй. Хэзээ нэгдсэн байдлаар бүх автобусанд суулгах талаар мэдээлэл алга" гэх хариултыг өглөө.

Хотын дарга Х.Нямбаата "Зорчиж буй хүний толгойг тоолдог системийг бүх автобусанд суурилуулна. Төрөөс татаасаар явдаг ахмадууд, хүүхдүүд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, доноруудын үнэгүй зорчдог картыг бид татаасаараа өдрийнх нь зорчих тоогоор мөнгөжүүлж өгнө.

Ингэснээр нэгдүгээрт тухайн хүний толгой тоологдоно, хоёрдугааарт төхөөрөмжид уншигдсан хоёр яв цав нийлнэ. Хэрэв зөрвөл бид жолоочид хариуцлага тооцно. Ний нуугүй хэлэхэд манай автобусны жолооч нар бүгд хажуудаа бэлэн мөнгөний хайрцагтай, түүнийгээ дэмбээ гэж нэрлэдэг болсон" мэдэгдэж байв.

ҮАБЗ-ийн мэдээллийг сонсохоор чуулганыг ХААЛТТАЙ горимд шилжүүллээ
ҮАБЗ-ийн мэдээллийг сонсохоор чуулганыг ХААЛТТАЙ горимд шилжүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд