Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нээлт өнөөдөр 10.00 цагт товлогдсон бөгөөд хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Тодруулбал,
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл /хаалттай/
- “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар мэдээлэл сонсох юм байна.