Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайд асан Ж.Сүхбаатар, Засаг даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ нарын 24 хүнд холбогдох “Ногоон автобус“-ны хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 46 секунд

Прокурорын байгууллага 2024 оны 3 дугаар сарын 04-нөөс 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд 171 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Үүнд “Ногоон автобус” худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэг багтсан бөгөөд өнөөдөр шүүхээс уг хэргийг хүлээн авчээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.С, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын 2 иргэн, нийт 24 хүнд холбогдох “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Айлын том хүүхдүүд ЦАГИЙН ЯДУУРАЛД өртөж байна
Айлын том хүүхдүүд ЦАГИЙН ЯДУУРАЛД өртөж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.