Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малчид “малын хөлийн татвар“ авахыг санал болгож байгаа тул бэлчээрийн тухай хуулийг дахин авч хэлэлцэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүдийн лобби бүлэг байгуулагджээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Амарсайхан, Р.Жаргалмаа, Б.Чойжилсүрэн, Ц.Анандбазар, Т.Аубакир, Ц.Туваан нарын гишүүд  түүхий эдийн Эмээлт захын мах бэлтгэх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлах үеэрээ бэлчээрийн талаар санал солилцжээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: 

"Бэлчээрийн менежментийг сайжруулах нь манай улсын хувьд нэн даруй шийдэх асуудлын нэг. Малчид хөдөө явахаар “малын хөлийн татвар аваач” гэсэн санал хүсэлт их хэлдэг. Аймгуудад 7-9 хувийн бэлчээрийн даац хэтэрчихсэн байгаа. Иймээс бид бэлчээрийн тухай хуулийг авч хэлэлцэх нь зүйтэй. Өнгөрсөн жилүүдэд бид малын хулгайн тухай хуулийг баталж, үр өгөөжөө өгч эхлээд байгаа" гэсэн байна.

Мөн тэрээр цаашид Монгол Улсын хөгжлийн гол салбарын нэг мал аж ахуйн салбарыг дэмжих бодлогыг тус лобби бүлэг манлайлан ажиллах болно гэжээ.

Э.Намуун

Г.Оюун-Эрдэнэ: Зөвхөн миний дөрвөн хүүхэд гэлтгүй, Монголын бүх үрс илүү сайхан орчинд амьдраасай
Г.Оюун-Эрдэнэ: Зөвхөн миний дөрвөн хүүхэд гэлтгүй, Монголын бүх үрс илүү сайхан орчинд амьдраасай
 
Б.Пүрэвдорж: Том, том ресторанаар гэнэтхэн тог тасраад, баахан лаа асааж, ширээ болгон зохиолын дуу дуулаад юун шинэ жил манатай л юм болж байна