Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК: Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлнэ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

УОК-ын 2025 оны II хуралдаан боллоо. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон холбогдох яамд, агентлагийн удирдлагууд оролцлоо. Хуралдаанаар улаанбурхан өвчний өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ.

2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 8,862 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс нас барсан долоон тохиолдол байна. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 16.6 хувь нь хөнгөн, 77.4 хувь нь дунд, 5.5 хувь нь хүнд, 2 тохиолдол нэн хүнд явцтай байна.

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Нийт халдварын 88.3 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Насны ангиллаар нь авч үзэхэд 44.4 хувь нь 10-14 нас, 16.5 хувийг 3-9 нас, 9.9 хувийг 9 сараас 2 нас, 4.7 хувийг улаанбурханы эсрэг товлолын дархлаажуулалтад хамрагдах нас болоогүй 0-8 сартай хүүхдүүд, 13.4 хувийг 15-19 нас дээш насныхан тус тус эзэлж байна.

Дээрх бүртгэгдсэн тохиолдлын 71.5 хувь нь улаанбурханы эсрэг товлолын дархлаажуулалтад хамрагдаагүй, 4.9 хувь дархлаажуулалтын нас болоогүй тохиолдлууд эзэлж байгаа бол 15.8 хувь нь улаанбурханы эсрэг 2 тунд хамрагдсан, 7.8 хувь нь 1 тунд хамрагдсан гэх мэдээллийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өглөө.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ амралт, баяр наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгааг онцолж, Эрүүл мэндийн салбарыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн гэв. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссыг яаралтай хуралдуулж, дархлаажуулалтын явцыг эрчимжүүлэх шаардлагатайг анхаарууллаа.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
 
“The MongolZ” баг COBRAZERA буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэж буйгаа албан ёсоор зарлалаа
“The MongolZ” баг COBRAZERA буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэж буйгаа албан ёсоор зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.