Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсад хоёрдугаар сарын 29-нд төрсөн 2314 иргэн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Өндөр жил буюу хоёрдугаар сарын 29-н 2020 онд тохиосон. Дөрвөн жилд нэг удаа тохиодог хоёрдугаар сарын 29-н өнөөдөр тохиож байна. Манай улсын хэмжээнд хоёрдугаар сарын 29-нд төрсөн 2,314 иргэн бий гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.

Эндээс хамгийн ахмад нь 95 настай нэг иргэн байна.

Энэ өдөр төрсөн хүмүүс төрсөн өдрөө хэзээ тэмдэглэх нь маргаантай байдаг. Тиймээс зарим улс орнууд хуулиар энэ маргааныг шийдвэрлэсэн байна. Тухайлбал Шинэ Зеланд улс энэ өдөр төрсөн хүмүүсийг хоёрдугаар сарын 28-ны өдөр төрснөөр тооцох тухай хуультай бол Их Британи, Хонг Конг-д энэ өдөр төрсөн хүмүүсийг гуравдугаар сарын 1-ний өдөр төрсөн гэж үзэн бүртгэдэг хуультай.

Одоо бидний хэрэглэж байгаа болон өмнө нь ашиглаж байсан он тооллууд дэлхийг 365 хоног буюу 8,760 цагт тойрдог дэлхий дөрвөн жилд нэг удаа зургаан цагаар удаан хугацаанд нарыг тойрдог учир ийнхүү дөрвөн жил тутамд нэг удаа нэг өдөр нэмж тооцдог байна. Хоногийн 24 цагийг зургаан цагаар нэмж тооцох боломжгүй учир ийнхүү эрдэмтэн мэргэд дөрвөн жил тутамд нэг удаа нэг өдөр нэмж тооцдог болжээ.

13-р зууны үед 8,760 цаг дээр нэмэгддэг цаг дөнгөж гурван цагтай тэнцдэг байсан бол үүнээс яг нэг зууны дараа энэ тоо 5 цаг 49 минуттай тэнцдэг болсон байна. Үүнээс үзэх юм бол дөрвөн жил тутамд 44 минут, 100 жил тутамд гурван өдрөөр урт хугацаагаар дэлхий нарыг тойрдог гээн үг юм.

О.Алтангэрэл: Авлигачдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах хуулийн төсөл БОЛОВСРУУЛСАН
О.Алтангэрэл: Авлигачдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах хуулийн төсөл БОЛОВСРУУЛСАН
 
Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан болно
Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.