УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ынхан Л.Гантөмөрийг даргаас огцруулж, Б.Пүрэвдоржийг томилох тухай мэдээлэл гараад байгаа юм. Тэрбээр,
"Намайг найзыгаа намын даргаас буулгаж өөрөө болно гэж сошиалаар цуурчээ. Хар багаасаа хамтдаа явсан нөхдийг хагалж, хоёр найзыг холдуулах хорт санаа хажуу хавиргаас гарч эрх баригчид түгээж байна. Энэ нам бүтэн болж 2024 оны сонгуульдаа амжилттай бэлтгэж байгаа нь найзын маань гавьяа. Би намын сахилга баттай хүн, бас хүний араас хогийн юм хийж үзээгүй, нүүрэн дээр нь хэлдэг хүн. Найзтайгаа, даргатайгаа хамт ялалтын төлөө зүтгэнэ" гэв.