Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн Ерөнхий архитекторыг сонгон шалгаруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 16 секунд

Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4 дэх хэсгийг үндэслэн нийслэл Улаанбаатар хотын ерөнхий архитекторын эрх, үүргийг 4 жилийн хугацаагаар гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ. Ерөнхий архитектор нь Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан чиг үүргийн хүрээнд дараахь ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэх юм.

  • Хот байгуулалтын баримт бичгийн зургийн даалгаврыг боловсруулах, гэрээ байгуулах, зураг төслийн боловсруулалт, хэрэгжилтийн шатанд хяналт тавих;
  • Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хот байгуулалт, газрын харилцааны бодлого боловсруулахад санал гаргах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих;
  • Нийслэлийн хэмжээнд хот төлөвлөлтийн чиглэлээр хийгдэх техник, эдийн засгийн үндэслэл, төсөл, хөтөлбөрийн ажлын даалгавар боловсруулах, санал өгөх, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах ажлыг зохион байгуулах;
  • Орон нутгийн зэрэглэлтэй хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулах, хэрэгжилтийг хангах;
  • Нутаг дэвсгэртээ орон сууц хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах;
  • Барилга байгууламжийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн даалгавар, нийтийн эдэлбэр газрын тохижилтын ажлын даалгавар боловсруулах, загвар зураг батлах;
  • Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийн байршлыг тогтоох, батлуулах ажлыг зохион байгуулах;
  • Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийн ажлын даалгавар, барилгажилтын төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах, батлуулах;
  • Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих төсөл сонгон шалгаруулалт, төсөл хэрэгжүүлэх эрх олгох ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5-д зааснаас бусад барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн баримт бичгийн бүрдлийг хангуулж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох, сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах;
  • Барилга байгууламжийг паспортжуулах, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт хянан баталгаажуулалт хийх;
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт хот байгуулалтын кадастр хөтлөх, хот байгуулалтын архивын санг бүрдүүлэх;
  • Нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах ажилд санал өгөх;
  • Улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, өөрчлөх, нэрэмжит болгох ажлыг зохион байгуулах;
  • Барилга байгууламжид хаяг, дугаар олгох, мэдээллийн санд бүртгэх;
  • Барилга байгууламжийн тэг тэнхлэг (улаан шугам), гүйцэтгэлийн байр зүйн зургийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх;
  • Инженерийн шугам сүлжээний талаарх төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэд бүтцийн барилга байгууламжийн ажлын даалгавар боловсруулах, батлуулах, төлөвлөлтийн трасс зөвшилцөх, мэдээллийн санд бүртгэх аж.

Сануулахад, Нийслэлийн ерөнхий архитектороор Н.Нацагдорж ажиллаж байсан юм.

П.Сайнзориг: Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй олон этгээд бий. Эдгээрээс хамгийн багадаа 50 тэрбумын орлого төвлөрүүлэх боломжтой
П.Сайнзориг: Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй олон этгээд бий. Эдгээрээс хамгийн багадаа 50 тэрбумын орлого төвлөрүүлэх боломжтой
 
ШУУД: УТН-ын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
ШУУД: УТН-ын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.