Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Үндэсний шуудан“ сонины Ерөнхий эрхлэгчээр Х.Мөнхжин томилогджээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 48 секунд


"Моодун хаан" ХХК-аас эрхлэн гаргадаг "Үндэсний шуудан" сонины Ерөнхий эрхлэгчээр Х.Мөнхжин томилогджээ.

2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй өдөр тутмын томоохон сонин болох "Үндэсний шуудан"-г 2016 онд Дамбын Хишигжаргал эзэмших болсон. Тэгвэл тэрбээр сониныхоо Ерөнхий эрхлэгчээр өөрийн хүү Х.Мөнхжинг томилсон байна.

Х.Мөнхжингийн хувьд БНХАУ-ын Бээжингийн их сургуулийг Захиргааны удирдлагын мэргэжлээр төгссөн бөгөөд их сургуулийнхаа улс төрийн факультетыг төгссөн анхны монгол оюутан болж байжээ.

Ингэснээр Х.Мөнхжин нь 26 настайдаа сонины Ерөнхий эрхлэгчээр томилогдож, Монголын өдөр тутмын сонинуудын хамгийн залуу эрхлэгч болж байгаа аж. 

У.БИЛГҮҮН

900 сая орчим төгрөгөөр “Ланд 200” авсан гэх асуудлыг АТГ-аас дахин шалгаж эхэллээ
900 сая орчим төгрөгөөр “Ланд 200” авсан гэх асуудлыг АТГ-аас дахин шалгаж эхэллээ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.