Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Обуна буюу Б.Болор-Эрдэнэ Илон Маскийн “Space X” компанид ажиллахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

ЦХХХ-ны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ SpaceX компанид ажиллахаар болсон талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлжээ. Тодруулбал,

"2022 оны 6 сарын 22-нд анх SpaceX компанийн ерөнхийлөгч Gwynne Shotwell-тэй холбогдож Старлинкийг Монголд орж ирэх асуудлыг ярилцаж байлаа. Тухайн үедээ энэ асуудлыг Засгийн газрын хурлаар оруулсан.

Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэнэ.

Тухайн үедээ би өөрөө энэ компанид ажиллаж байна гэж төсөөлж байсангүй. Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй Gwynne Shotwell, дэд ерөнхийлөгч Lauren Dreyer зэрэг мундаг лидер эмэгтэйчүүдтэй ажиллаж, тэднээс суралцах боломж олдож байгаад их баяртай байгаа.

Өнгөрсөн хугацаанд өөрт байгаа бололцоог ашиглан Элон Маскыг Монголын Засгийн Газар, Ерөнхий сайдтай онлайнаар уулзуулж чадсан. Үүний үр дүнд өнөөдөр Монгол Улс албан ёсоор Старлинкийн интернэттэй болж байна.

Хувьдаа би дэлхийн хаана ч, ямар ч ажил хийсэн миний зорилго бол Монгол залуучуудыг маш сайн боловсрол эзэмшихэд туслах, Монгол Улс дэлхийтэй эн зэрэгцэж хөгжихөд бага ч гэсэн хувь нэмрээ оруулах байсаар байх болно. Тийм ч учраас төрд ажиллаж байхдаа И-Монголиа төслийг хэрэгжүүлэхийн хажуугаар анх Amazon, Google Education, Microsoft, Alibaba зэрэг компаниудтай хамтын ажиллагааг амжилттай эхлүүлэх гүүрийг тавьсан нь эхнээсээ хэрэгжиж эхэлжээ.

Удахгүй Код бичих хөтөлбөрөө бас зарлана.

Цаашдаа улс орныхоо ирээдүйн хөгжилд өөрийн чадах зүйлсээрээ хувь нэмрээ оруулсаар байх болно" гэжээ.

УОК: Хандивын аяны хүрээнд 1 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө болон 500 сая төгрөгийн бараа материал ирсэн байна
УОК: Хандивын аяны хүрээнд 1 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө болон 500 сая төгрөгийн бараа материал ирсэн байна
 
БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгахыг үүрэгдлээ
БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгахыг үүрэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.