Нийт нутгаар өвөлжилт хүндэрч, зудын нөхцөл байдалтай байгаа тул Монголын нийт ард иргэд болон ААН, байгууллагууд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, хандивын аяныг эхлүүлсэн. Тэгвэл УОК-оос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байх үеэр ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Ард иргэд сайхан сэтгэлийн тусламжийн хүрээнд аймаг орон нутаг хийгээд улсын түвшинд хандивын аян зохион байгуулагдаж байна. Тэгвэл УОК-ын харьяа төвлөрсөн хандивын дансанд 1 тэрбум гаруй төгрөгийн бэлэн мөнгөний хандив болон 500 гаруй сая төгрөгийн бараа материалын хандив ирсэн. Эдгээрийг шаардлагатай малчин өрхөд шилжүүлэн ажиллана" хэмээлээ.