Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурваас доош ам бүлтэй 2032 малчин өрхөд туслах нэмэлт хүчийг маргаашнаас эхлэн ажиллагаанд оролцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

УОК-ын шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр,

"3-аас доош ам бүлтэй, хүн хүчний хомсдолтой байгаа хүн хүчний тусламж авах шаардлагатай нийт 14 аймгийн 66 суманд 3-аас доош ам бүлтэй 2032 малчин өрх байна. Иймд эдгээр өрхөд тусламж үзүүлэх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нэмэлт хүч хэрэгслийг маргаашнаас эхлэн ажиллагаанд оролцуулна.

Одоогийн байдлаар төрийн цэргийн болон хууль сахиулахын 245 алба хаагч, 114 тээврийн хэрэгсэл өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж, 2748 айл өрхөд хүрч, 15103 км газарт зам гарган ажиллаж, 1778 тонн өвс тэжээлийг хүргэсэн байна.

Мөн түүнчлэн аймаг орон нутгийн хүч хэрэгслээр 7 мянга гаруй зам харгуйг гаргасан. Ингээд нийт 23 мянган зам харгуйг гарган ажиллав" гэв.

Б.Ууганбаяр: Өвс тэжээл дууссан 39 мянга, эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13 мянган малчин өрх байна
Б.Ууганбаяр: Өвс тэжээл дууссан 39 мянга, эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13 мянган малчин өрх байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.