Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ууганбаяр: Өвс тэжээл дууссан 39 мянга, эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13 мянган малчин өрх байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

УОК-ын шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр дараах мэдээллийг хүргэлээ. Тэрбээр,

УОК-ын даргын тушаалаар орон нутагт 7 бүлэг гарч ажилласан бөгөөд өнөөдрөөс эхлээд нийслэлд ирж байгаа. Яг одоогоор улсын хэмжээнд 189,283 малчин өрх өвөлжиж байгаагийн 72,462 малчин өрх хүнд нөхцөл байдалтай байна. Үүнээс,

  • Өвс тэжээл дууссан 39,414
  • Хүнс хоолны хэрэгцээ шаардлагатай 7,863
  • Түлээ түлшний хомсдол үүссэн 5,800
  • Эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13,677 малчин өрх байгаа гэх судалгаа гарсан. Ийнхүү хариу арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2 сая 9 мянган мал хорогдсон байгаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 85,9 хувиар өссөн" хэмээв.

Гуравдугаар сард ихэнх нутгаар хур тунадас ахиу орж, хүйтэн байх төлөвтэй байна
Гуравдугаар сард ихэнх нутгаар хур тунадас ахиу орж, хүйтэн байх төлөвтэй байна
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.