Гуравдугаар сард Монгол орны нутгийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан байх хэдий ч төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас хүйтэн, ихэнх нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байна.
Сарын эхээр нутгийн баруун хагаст хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна. Харин нутгийн зүүн хэсгээр хүйтэн хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар ОЖД–аас 3–6ºС–аар хүйтэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа бол гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна.