Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Усны газрын дарга З.Батбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Өнгөрсөн 7, 8-аар сард болсон үерийн улмаас газрын доорх усны буюу хөрсний усны түвшин нэмэгдсэн байсан. Үүний үр дүнд өвөлдөө халиа тошин үүссэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Улс орны хэмжээнд хэд хэдэн газар гарсан байгаа. Сая ярьсан цаг уурын мэдээллээр 1975 оноос хойш орж байгаагүй их хэмжээний цас орж, зудын байдалтай байна. Цас гэдгийг зүгээр устай холбож ойлгодоггүй харин устай холбоотой гамшиг гэж ойлгох хэрэгтэй. Сая ажиглагдсан шиг гэнэт нэмэх температур руу орвол улс орны хэмжээнд буюу 80-90 хувьд шар усны үер нүүрлэж болохоор байна.
Түүний дараа 4-р сард хаврын гачиг үе эхэлнэ. Тиймээс урьд урьдаас илүүтэй усны асуудалд анхаарах хэрэгтэй болж байна. Өмнө нь бид ус хомсдлоо гэж ярьдаг байсан бол одоо ус хомсдохын зэрэгцээ гэнэтийн аюул болох нь гэдэг асуудал гарч эхэлж байна" хэмээв.