Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Батзаяа: Улсын арслан М.Бадарчийн арбитрын шүүх хурал хойшилсон. Дараагийн хурлын тов тодорхойгүй байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 38 секунд

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын гарьд М.Бадарч ес даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн. Гэвч В сорьцын шинжилгээний хариу ирснээр сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн болох нь бүрэн баталгаажаад буй. Энэхүү шинжилгээний хариуг М.Бадарч хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, Монгол Улсын спортын арбитрын шүүхэд хандсан байдаг.

Эл асуудлыг шалгах процесс ямар шатандаа явж байгаа талаар Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын шүүх байгууллагын дарга Г.Батзаяа, "Улсын арслан М.Бадарчийн шүүх хурал хойшилсон. Учир нь 14 төрлийн нотлох баримт цуглуулах болон түүнтэй холбоотой хүсэлтүүд гаргасан ч тал хувь нь товлосон шүүх хурлаас өмнө зарим байгууллагуудаас ирж амжаагүй. Хоёрдугаарт, Үндэсний Их Баяр Наадмыг зохион байгуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гадаадад томилолттой байгаа тул хойшлуулах хүсэлт тавьсан. Гуравдугаарт, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас өмгөөлөгч авсан тул хэргийн материалтай танилцах хүсэлтээ өгсөн. Ийм шалтгаанаар шүүх хурал хойшилсон. Дараагийн шүүх хурал хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна" гэжээ.

ШУУД: “Ихийг аваад илүү хямдруул” хямдралтай худалдаа BSB-д явагдаж байна
ШУУД: “Ихийг аваад илүү хямдруул” хямдралтай худалдаа BSB-д явагдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.