НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийж байна. Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд тээврийн хэрэгсэлд олгох улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар тогтоосон билээ. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар тайлбар өгөв. Тэрбээр,
"Нийслэлийн иргэд машиндаа дугаар авахад төвөгтэй болно. Шинээр дугаар авахын тулд хуучин автомашинаа актлуулж эсвэл хэн нэгний автомашиныг худалдаж аваад орон нутаг руу зарж борлуулах байдлаар дугаарыг нь авна" гэсэн юм.