Монгол орны ихэнх нутгаар хаваржилт хүндэрч, зуд нүүрлээд буй билээ. Тэгвэл цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ШУТИС-аас мэдэгдэл гаргажээ. Тодруулбал,
Малчин өрхийн 1700 оюутнаас санал асуулга авчээ. Тэдгээрийн 550 нь гэр бүлдээ туслан, дэмжиж ажиллах шаардлагатай гэдгээ илэрхийлсэн байна. Тиймээс эдгээр оюутнуудыг өөрсдийнх нь хүсэлтээр ирэх гуравдугаар сарын 22-ныг хүртэл хичээлээс чөлөөлж буй аж.