Монгол Улсын хүнс үйлдвэрлэлийн салбарт олон жилийн түүх, туршлага, үнэ цэнийг бүтээж ирсэн үндэсний тэргүүлэгч үйлдвэрүүд болох “Мах Импэкс” ХК, “Талх Чихэр” ХК, “Милл Хаус” ХХК, “Өв Соёл Үйлдвэр” ХХК нэгдэн нийгмийн хариуцлагын хүрээнд Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран ажиллах 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, боловсролын салбарт бодит дэмжлэг үзүүлэх түүхэн хамтын ажиллагааг эхлүүллээ.
Энэхүү түншлэл нь ААНОАТ-ын тухай хуулийн 22.9 дэх заалт болох “1 хувийн татвар – Нийгмийн түншлэл”-ийг бодит ажил, жишиг загвар болгон хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний томоохон санаачилга юм.
Үндэсний үйлдвэрүүд өмнө нь спортын салбарт хөрөнгө оруулж эрүүл чийрэг, өв тэгш, эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгах тамирчдыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байсан бол энэ удаад орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан мэдлэг, ур чадвартай ирээдүйн инженер, технологич, хүнсний салбарын мэргэжилтнүүд, залуу үеийг бэлтгэхэд чиглэсэн урт хугацааны үр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийж буйгаараа онцлог юм.

Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээнд:
- Оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх
- Судалгаа, инновацын төслүүдийг дэмжих
- Үйлдвэрлэлийн дадлага, туршлагыг нэмэгдүүлэх
- Орчин үеийн лаборатори, сургалтын орчныг сайжруулах
- Ирээдүйн инженер, технологич, хүнсний салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг олон чиглэлд бодит ажил хэрэгжих юм.
Энэхүү үйл явдал нь Монгол Улсын ирээдүйд хийж буй үнэт хөрөнгө оруулалт төдийгүй хүнс үйлдвэрлэлийн салбарын шинэ жишиг болж байна.
Үндэсний үйлдвэрлэгчид- Ирээдүйг бүтээнэ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!