Улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уурын байгууллагаас энэ сарын 10-ны байдлаар гаргасан зудын үнэлгээгээр 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл ачсан цуваа өнөөдөр хөдөллөө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа туслахыг уриалж байна. Хаваржилт хүндэрсэн аймаг сумдад хүргэх өвс, тэжээл ачсан тусламжийн цуваа өнөөдөр хөдөллөө" гэлээ.