Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болох 256 мянган төгрөгийг ирэх гуравдугаар сарын сүүлээс иргэдэд ОЛГОНО

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 29 секунд

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 1072 хувьцааны ноогдол ашиг болох 256 мянган төгрөгийг ирэх гуравдугаар сарын сүүлээс иргэдэд олгох болсон талаар мэдээллээ. Тодруулбал, тэрбээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрдээ 285 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

ЗГ-аас тус компанид онцгой дэглэм тогтоон, нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, үйл ажиллагаа нь эрс сайжран, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай байна. Үүний үр дүнд 1,072 хувьцаатай Монгол Улсын иргэн та татварын дараах дүнгээр 256 000 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ.

Санхүүгийн тайлан аудитаар орсны дараа 2024 оны 03/25-04/8-ны хооронд багтаан ноогдол ашиг олгоно.

Эх орныхоо эрдэнэс баялгаас иргэн бүр хүртдэг шинэ сайн жишиг тогтож байна. Ийнхүү сайн жишиг хэвшин батжиж, компанийн ашиг нэмэгдэхийн хэрээр иргэдийн хүртэх үр өгөөж жилээс жилд өссөөр байх болно.

2022 оны ноогдол ашиг 104 000 төгрөг

2023 оны ноогдол ашиг 256 000 төгрөг" гэлээ.

Т.Баярхүү: Өчигдрийн байдлаар 608 мянган мал хорогдсон байна
Т.Баярхүү: Өчигдрийн байдлаар 608 мянган мал хорогдсон байна
 
Иргэн та сонгуульдаа идэвхтэй оролцоорой
Иргэн та сонгуульдаа идэвхтэй оролцоорой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.