Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Баярхүү: Өчигдрийн байдлаар 608 мянган мал хорогдсон байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албаныхан танилцуулж байна. Энэ үеэр УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Өнгөрсөн лхагва гаргийн ЗГ-ын хуралдаанаар малын хорогдлын тоон мэдээллийг 508 мянга гэж танилцуулж байсан бол өчигдрийн байдлаар 608 мянга болж нэмэгдсэн байна. Мөн өчигдрөөс эхлэн баруун аймгуудын нутгаар цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор зам даваа хаагдах нөхцөл байдал үүсэж байна.

Зам хаагдсан газруудад ЗТХЯ болон зам ашиглалтыг хариуцсан АЗЗА компаниуд зам гаргах ажлыг зохион байгуулж байна. Өнөө шөнөөс эхлэн төвийн нутгаар цасан шуурга шуурч аюулт үзэгдлийн хэмжээнд хүрэх эрсдэлтэй байгаа учраас одоо гаргасан зам даваа дахин хаагдах нөхцөл бүрдэж байна.

Цасан шуурганы дараа зам давааг нээх, айл өрхүүд рүү өвс тэжээл хүргэх ажлын дагуу УОК дээр ажлын хэсгүүд гарахаар ажиллаж байна" хэмээв.

ЗАСГИЙН ГАЗАР: 21.5 тэрбум төгрөгийн дэмжлэг туслалцааг аймаг орон нутаг, малчин өрхүүдэд үзүүлнэ
ЗАСГИЙН ГАЗАР: 21.5 тэрбум төгрөгийн дэмжлэг туслалцааг аймаг орон нутаг, малчин өрхүүдэд үзүүлнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.