Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жолоочийн цалинг 3.5 сая болгож байгаа нь автобусаар зорчих тарифыг нэмэх шаардлага бий болгож байна гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцлээ. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалж жолооч нар жилд нэг удаа төлбөр төлдөг. Дунджаар нэг км замыг ашиглах төлбөр хоёр төгрөг байдаг гэнэ. Нийслэлийн төсөвт авто зам ашигласны төлбөр гэж жилд 77 тэрбум төгрөг төвлөрдөг бөгөөд энэ мөнгөөр замын засвар, арчлалтыг бүрэн хийж чаддаггүй байна.

Мөн орон нутгийн тээврийн хэрэгсэл хот руу шалган бүртгэх товчоогоор нэвтрэхэд 48 цагийн хугацаанд 1000 төгрөг авна. Харин 48 цагаас дээш хугацаагаар нийслэлд байсан тохиолдолд 24 цаг тутамд 5000 төгрөгийн хураамж авах юм. Үүнтэй холбоотойгоор хотын захын гурван байршилд томоохон хэмжээний авто зогсоол байгуулж, машинаа тавиад хотын төв рүү орох нийтийн тээврийн асуудлыг шийднэ.

Түүнчлэн Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг танилцууллаа. Автобусны тарифыг 2014 онд хүүхэд 200, том хүн 500 төгрөг гэж тогтоосноос хойш өөрчлөөгүй. Тогтоолын төслөөр хүүхдийн автобусаар зорчих үнийг 200 төгрөг хэвээр байхаар тусгажээ. Мөн иргэд нийтийн тээврээр зорчихдоо өдөрт дунджаар 1000 төгрөг зарцуулдаг гэх судалгаа байдаг. Иймээс дөрвөн удаагийн зорчилтыг 1000 төгрөг байхаар тооцож, өглөө автобусанд суухдаа энэ мөнгөө төлөх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгасан байна.

2014 оноос хойш шатахууны үнэ хоёр дахин өсөж, цалин ч мөн нэмэгдсэн. Түүнчлэн автобусны жолоочийн цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлж байгаа нь цаашид автобусаар зорчих үнийг нэмэх шаардлагыг бий болгож буйг албаныхан хэлж байлаа.

Францын Элчин сайд Сэбастиен Сүрүни гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд хийж буй ажлуудаар санал солилцлоо
Францын Элчин сайд Сэбастиен Сүрүни гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд хийж буй ажлуудаар санал солилцлоо
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.