Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Эрт илрүүлэгт 1.3 сая иргэн хамрагдаад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Улсын хэмжээнд зохион байгуулж буй эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 1.3 сая иргэн хамрагдаад байна. Ингэхдээ залуучууд буюу 18-30 насныхан эрт илрүүлэгтээ бага хамрагддаг төдийгүй үзлэгт хамрагдсан залуучуудын өвчлөлийн тоо өндөр, тэр дундаа шээс, бэлгийн замын тогтолцооны өвчлөл их байгааг албаныхан мэдээллээ.

Эрт илрүүлэгт хамрагдаж өвчтэй, сэжигтэй гэж оношлогдсон 964,000 хүний 57.8 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчтэй, 13.4 хувь нь дотоод шүүрлийн бодисын солилцооны өвчтэй, 9 хувь нь шээс, бэлгийн замын тогтолцооны өвчтэй, 6.7 хувь нь зүрх, судасны тогтолцооны өвчтэй гарсан бөгөөд амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл ч өндөр гарсан.

Насанд хүрэгчдийн дунд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчинд хувь хүний амьдралын хэв маяг тэр дундаа тамхи татах, архи уух, хөдөлгөөний хомсдол, жимс ногооны хангалтгүй хэрэглээ буюу буруу хооллолт зэрэг нөлөөлж байна.

Сар шинийн барилдаанд Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 256 бөх зодоглоно
Сар шинийн барилдаанд Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 256 бөх зодоглоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд